Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Лхагва гарагт болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Лхагва гарагт болно

2024 оны зургаадугаар сард 32 болон 16 настай хоёр эмэгтэйн амь насыг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг чемодан болон ханын шүүгээнд нуусан аймшигт хэрэг олон нийтийг цочирдуулсан билээ.

Энэ хэрэгтэй холбоотой урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шийдвэрлэх асуудлууд:

  • Яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлыг хэлэлцэнэ.
  • Шүүгч өөрийн санаачилгаар зарим асуудлыг хянан үзэж шийдвэр гаргах боломжтой.
  • Үндсэндээ хэргийг шүүхийн шатанд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан алхам болно.

Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарласнаар урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийн гэм буруутай эсэхийг тогтоох зорилготой биш бөгөөд хэрэг шүүхээр хэлэлцэгдэхэд бэлэн эсэхийг шийдэх зорилготой процесс юм.

1 op0hk6j sjyuhojvpzsplq

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй