Сүхбаатар дүүрэгт гарсан ноцтой хэрэгтэй холбоотой дуудлага 2025 оны есдүгээр сарын 9-ний 11:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст хоёр настай хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй этгээдийг тогтоон, цагдан хорьсон байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр хэрэг нь есдүгээр сарын 8-нд болсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийг өөрийнх нь хойд эцэг амь насыг нь бүрэлгэсэн болох нь тогтоогджээ.
Анхан шатны мэдүүлэгтээ сэжигтэн бусдын халдлагад өртсөн гэж мэдүүлсэн ч нарийвчилсан шалгалтын явцад үнэн өөрөөрөө илэрсэн байна. 26 настай эрэгтэй нь дагавар хүүхдээ “машин бохирдуулсан” гэх шалтгаанаар уурлаж, амь насыг нь хохироон, улмаар цогцсыг нуусан нөхцөл байдал илэрчээ.
Одоогоор хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.