Хоёрхон хоногийн дараа хүүхдүүд Labubu, Roblox-ын баатруудтайгаа уулзана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
AIC Степпе Арена

AIC Степпе Арена энэ онд үйл ажиллагаа явуулсны 4 жилийн ойгоо өргөн хүрээнд тэмдэглэхээр болжээ. Энэхүү баярт өдрөөр хүүхэд багачуудын хамгийн хайртай дүрүүд болох Labubu болон Roblox-ын баатрууд хүрэлцэн ирж, хүүхдүүдтэй хамт баяр тэмдэглэх гэж байна.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн тоглолт, үзүүлбэр бус, гэр бүлээрээ ирж хамтдаа хөгжилдөх, дурсамж бүтээх сайхан боломжийг олгоно.

Өдөрлөгийн хөтөлбөрт:

  • Чөлөөт гулгалт
  • Мөсөн талбай дээр LABUBU, ROBLOX болон “AIC Steppe Arena”-гийн үлгэрийн баатруудтай дуулж, бүжиглэх Dance camera цаг
  • “Squid Game” хөгжөөнт тоглоом
  • Open mic
  • “Мөсөн ордон дахь үлгэрийн цаг” хүүхдийн өрөөнд
  • PS5 Gaming zone
  • Polaroid камераар дурсгалын зураг авахуулах боломж
  • Transformers-ийн баатрууд Bumblebee болон Optimus Prime бүжгийн тулаан
  • AIC Steppe Arena-ийн нэрэмжит шагнал болон гэнэтийн бэлэг гардуулах

Тэмдэглэлт өдөрлөг 9-р сарын 27, 28-нд AIC Steppe Arena-д болох тул хүүхэд багачуудаа дагуулан ирж, мартагдашгүй дурсамж бүтээхийг уриалж байна. Холбоо барих утас: 976 7777 1666.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй