Home НийгэмХүй долоо худагт болох нийслэлийн баярын үеэр иргэдэд зориулан автобус үнэгүй үйлчилнэ

Хүй долоо худагт болох нийслэлийн баярын үеэр иргэдэд зориулан автобус үнэгүй үйлчилнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үнэгүй автобус үйлчилгээ

Улаанбаатар хотын иргэдийн баяр энэ сарын 6-р сарын 28, 29-ний амралтын өдрүүдэд Хүй долоо худагт болох гэж байна. Баярын арга хэмжээнд нийслэлчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх зорилгоор нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчлэхээр болжээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн мэдээлснээр, 07:00-23:00 цагийн хооронд дараах хоёр чиглэлд тус бүр таван автобус нийт 10 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Үүнд:

  • Хүй7:1 чиглэл — Төв цэнгэлдэх хүрээлэн — Яармаг — Хүй долоо худаг
  • Хүй7:2 чиглэл — МУБИС — Хүй долоо худаг

Автобуснууд тухайн чиглэлд дайран өнгөрөх бүх буудалд зогсож, зорчигчдыг авч үйлчлэх юм.

Энэ жилийн баярын хүрээнд уламжлалт үндэсний наадмын үзүүлбэрүүд болох хүчит бөхийн барилдаан, хурдан морин уралдаан, сур, шагайн харваа зэрэг болно. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, Улаанбаатар хотын түүхийг өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн, монгол үндэсний хувцасны загварын үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” бүтээл болон бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам харайх үзүүлбэрийг иргэдэд толилуулах юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.