Хүйтрэх үед шээс дамжуулах замын халдвар яагаад олширдог вэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүйтрэх үед шээс дамжуулах замын халдвар яагаад олширдог вэ?

Уур амьсгал ба өвчлөл

Монгол орны эрс тэс цаг агаар хүний эрүүл мэндэд олон талаар нөлөөлдөг. Ихэнхдээ ханиад, уушгины өвчинтэй холбож ойлгодог ч өвлийн улиралд шээс дамжуулах замын халдвар буюу ШДЗХ мөн түгээмэл нэмэгддэг.

Хүйтрэхэд үүсдэг өөрчлөлтүүд

Өвлийн улиралд дархлаа суларч, биеийн хамгаалах чадвар буурдаг. Хүмүүс шингэн бага уудаг тул шээсний урсгал багасч, бактери гадагшлах боломж хязгаарлагдана. Мөн хүйтэнд захын судас агшиж, бөөрний ачаалал нэмэгддэг бөгөөд үүний улмаас шээс ихээр ялгарч, давсагт удаан хадгалагдаж бактери үржих нөхцөл бүрддэг.

Илрэх шинж тэмдгүүд

Шээсний замын халдварын үед ихэвчлэн шээх үед өвдөх, хорсох, ойр ойрхон шээс хүрэх, шээсний үнэр болон өнгө өөрчлөгдөх, заримдаа цустай гарах зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Мөн бүсэлхий орчим өвдөх, халуурах тохиолдол бий.

Урьдчилан сэргийлэх арга

Хүйтэн улиралд хангалттай ус уух, дулаан хувцаслаж биеэ даарахгүй байх, ариун цэврийг сахих, шээсийг удаан барихгүй байх зэрэг дадал хамгийн энгийн хамгаалалт болдог. Өдөр тутмын дасгал хөдөлгөөн, тэр дундаа Кегелийн дасгал давсагны булчинг чангалж, шээс дамжуулах замын эрүүл мэндийг хамгаална. Тамхи хэрэглэхгүй байх нь мөн нэмэлт эрсдэлээс сэргийлэхэд тустай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй