Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхдүүд өртсөөр байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхдүүд өртсөөр байна

Монгол Улсад хүн худалдаалах гэмт хэрэг анх 1999 онд хоёр монгол эмэгтэй Югославт хохирогч болсон тухай мэдээллээс хойш ил тод яригдаж эхэлсэн. Гэвч энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн насанд хүрэгчид бус, хүүхдүүд ч өртсөөр байгаа нь улам бүр тодорхой болж байна.

Болсон явдал №1: Галт тэргэнд нуусан хүүхдүүд

2008 онд галт тэрэгний бие засах өрөөнд 10-14 насны хүүхдүүдийг хил нэвтрүүлэхээр оролдсон үйлдэл илэрчээ. Хүүхдүүд эхэндээ үнэнээ хэлээгүй бөгөөд олон улсын галт тэрэг замд зогсдоггүй тул хэргийг бүрэн гүйцэд илрүүлжээ. Залилагчид тэдэнд баригдвал юу гэж хэлэхийг хүртэл зааж өгсөн байв.

“Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясгах:

“Насанд хүрээгүй хүүхэдтэй зорчих тохиолдолд итгэмжлэл заавал шаардагдах ёстой. Гэвч нэг хүн хэдэн хүүхэд дагуулж явах нь хязгааргүй байгаа нь эрсдэл үүсгэдэг.”

Болсон явдал №2: Зоогийн газрын охид

“Анбаунд Монгол” ТББ ковидын өмнө хоёр охиныг урд хөрш рүү аваачих гэж байсан хэргийг илрүүлжээ. Тэд нэгэн зоогийн газар хамт ажилладаг байсан бөгөөд нэг охин нөгөө охиныг хил гарган аваачих гэж байсан байна. Цагдаагийн шуурхай ажиллагаагаар охидыг хилээр нэвтрэхээс сэргийлсэн.

Мэргэжилтний зөвлөгөө:

Г.Ганбаясгах:

“Иргэдийн дийлэнх нь ‘гадаадад очоод мөнгө олно’ гэх буруу ойлголттой байдаг. Гэмт хэрэгтнүүд хохирогчийг дараачийн хохирогчийг элсүүлэгч болгодог. Үнэн нөхцөл байдлыг хэзээ ч хэлдэггүй, хуурч авч явдаг.”

Г.Мөнхсаруул:

“Гэмт хэрэгтнүүд хүүхдийн гэнэн зан, хүсэл мөрөөдлийг ашигладаг. Найзтай болох, гадаадад сурах, гоё хувцас өмсөх зэрэг хүсэл нь гэмт хэрэгт өртөх үндэс болдог.”

Болсон явдал №3: Нийслэлд ор сураггүй болсон охин

Дархан-Уул аймагт амьдардаг нэгэн охин нийслэлд ажиллахаар ирсэн ч удалгүй сураг тасарсан. “Өсвөр үеийнхний хөгжлийн төв”-ийн ажилтнуудын тусламжтайгаар охиныг хотын захын зочид буудлаас олсон. Тэр охин бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон байжээ.

Г.Ганбаясгах:

“Хүн худалдаалах гэмт хэргийг зөвхөн хилийн чанад гэлтгүй дотоодод ч үйлддэг. Манай төвийн тусламж авсан хохирогчдын 42 хувь нь Монголд бэлгийн мөлжлөгт өртсөн байсан.”

Болсон явдал №4: Хүчирхийлэлд өртсөн таван эмэгтэй

2019 онд олон хүнийг худалдаалсан хэргээр П.Загдсүрэнд 10 жил, О.Дарханбаярт 8 жил, мөн тэдний охин, хүүд тус тус 5 жилийн ял оноосон. Тэд таван эмэгтэйг хүчээр эрхшээлдээ оруулж, бэлгийн мөлжлөгт оруулсан байна.

Албан ёсоор эрэгтэй хохирогч тогтоогдоогүй

2023 оны АНУ-ын тайланд дурдсанаар Монгол Улс хүн худалдаалах гэмт хэргийг таслан зогсоох чадамжаа сайжруулж буй ч бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн, хилийн чанадад хохирсон олон иргэн эх орондоо буцаж ирсэн нь томоохон ахиц хэмээн үнэлэгджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment