Хүнсний ногооны үнэ тогтвортой буурч эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүнсний ногооны үнэ тогтвортой буурч эхэллээ

Нийслэлийн зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 2025 оны наймдугаар сарын 25-ны өдрийн ажиглалтын дүнгээр зарим хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн бол хүнсний ногооны үнэ харьцангуй буурсан байна.

Махны үнэ

  • Хонины ястай мах – 16,781 төгрөг/кг
  • Үхрийн ястай мах – 20,686 төгрөг/кг
  • Үхрийн цул мах – 24,355 төгрөг/кг

Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай мах 0.5%, үхрийн цул мах 0.7%-иар өссөн байна.

Гурилын үнэ

“Алтан тариа” савласан гурилын дундаж үнэ:

  • Дээд зэрэг – 3,412 төгрөг/кг
  • I зэрэг – 2,443 төгрөг/кг
  • II зэрэг – 1,332 төгрөг/кг

“Барс” худалдааны төвийн ханш:

  • Дээд зэрэг – 3,200 төгрөг
  • I зэрэг – 2,400 төгрөг
  • II зэрэг – 1,500 төгрөг

Хүнсний ногооны үнэ

Өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Хүрэн манжин – 9.4%-иар буурч 3,935 төгрөг
  • Монгол лууван – 0.9%-иар буурч 3,655 төгрөг
  • Монгол төмс – 7.7%-иар буурч 2,843 төгрөг
  • Монгол сонгино – 1.2%-иар буурч 4,216 төгрөг
  • Монгол байцай – 2.5%-иар буурч 3,831 төгрөг

Ийнхүү сүүлийн долоо хоногт хүнсний ногооны үнэ тогтвортой буурах хандлага ажиглагдаж байгаа нь намрын ургац зах зээлд нийлүүлэгдэж эхэлсэнтэй холбоотой гэж худалдаачид тайлбарлаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй