Хурдан алхах нь урт наслахад тустай

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хурдан алхах нь урт наслахад тустай

Сүүлийн үеийн судалгаагаар өдөр бүр хамгийн багадаа 15 минут хурдан алхах нь биеийн эрүүл мэндийг хадгалах, урт наслахад чухал ач холбогдолтой болохыг тогтоожээ.

Доктор Вэй Жэнгийн хэлснээр, долоо хоногт 150 минутын дунд зэргийн ачаалалтай дасгал хийхийг зөвлөдөг ч, энэ зорилгод хүрэхэд хүндрэлтэй бол өдөр бүр 15 минут хурдан алхах нь ижил ач тустай гэнэ.

American Journal of Preventative Medicine-д нийтлэгдсэн уг судалгаанд 85 мянга гаруй хүнийг 16 жилийн хугацаанд ажиглахад:

  • Өдөр бүр дунджаар 15 минут хурдан алхдаг хүмүүсийн зуурдаар нас барах эрсдэл ~20%-иар буурсан
  • Харин өдөрт 3 цагаас дээш удаан алхдаг хүмүүст энэ үзүүлэлт ердөө 4%-иар буурчээ

Мэргэжилтнүүдийн хэлснээр алхах хурд нь зүрх, уушги болон бодисын солилцооны эрүүл мэндэд шууд нөлөөлдөг бөгөөд “хурдан алхах тусам ашиг тусаа нэмэгдүүлдэг” аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй