“Хүрээ цам-Даншиг наадам-2025”-аар Хүй долоон худаг руу галт тэрэг аялна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Хүрээ цам-Даншиг наадам-2025”

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдрийг тохиолдуулан энэ жил «Хүрээ цам-Даншиг наадам-2025» Хүй долоон худагт 6-р сарын 28, 29-нд болох гэж байна.

Наадамд оролцох зорилгоор Улаанбаатар өртөөнөөс Давааны зөрлөг /Хүй долоон худаг/ хүртэл өдөрт гурван удаагийн давтамжтай галт тэрэг явуулах шийдвэрийг гаргажээ. Энэ маршрутаар Улаанбаатар-Давааны-Улаанбаатар чиглэлд гурван вагон явна. Түүнчлэн нэг вагонд 81 хүний суудал байрладаг бөгөөд, ойрын зайд зорчих тул нэг вагонд 130-150 хүн суух боломжтой.

Наадмын талбай руу нийтийн тээврийн автобусууд хөдөлж, зорчигчдыг хүргэх юм. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:00 цагт хөдлөн, Давааны зөрлөг /Хүй 7 худаг/ 08:50 цагт зогсоно. Дараагийн галт тэрэг 10:06 цагт Давааны зөрлөгөөс хөдлөн, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт ирэх хуваарьтай байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment