Home Нийгэм Хүүхдийн баярын өдөр нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн маршрут түр хугацаагаар өөрчлөгдөнө

Хүүхдийн баярын өдөр нийтийн тээврийн дөрвөн чиглэлийн маршрут түр хугацаагаар өөрчлөгдөнө

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүүхдийн баярын

2025 оны зургадугаар сарын 1-ний өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлд зохион байгуулагдах баярын арга хэмжээтэй холбогдуулан замын хөдөлгөөнд түр хугацааны зохицуулалт хийхээр болжээ. Үүний улмаас нийтийн тээврийн дараах дөрвөн чиглэлийн үйлчилгээнд 06:00–20:00 цагийн хооронд түр өөрчлөлт орно.

M:1А чиглэлд Таван шар – Мөнгөн завьяа гэсэн маршрутын төгсгөл Тэнгис кино театр хүртэл богиносч, Тэнгисээс цааш явахгүй.
М:3 чиглэлд Архивын Ерөнхий газар – Сүхбаатарын талбай чиглэлийг өөрчлөн Архивын Ерөнхий газар – МУБИС – Ард кино театр хүртэл явахаар болжээ.
Х:19 чиглэлд Чингис хаан Олон улсын нисэх буудал – Сүхбаатарын талбайн чиглэлд өөрчлөлт орж, 120 мянгатын автобусны буудал хүртэл үйлчилнэ.
Ү:30 чиглэлд Сүхбаатарын талбайн төв зогсоол – Натур худалдааны төв – Жанжин клуб чиглэлийн автобус Сүхбаатарын талбайн өмнөх зогсоолд зогсон, Хүнсний 1-р дэлгүүрээр эргэн явж, Хүүхдийн соёл амралтын хүрээлэн – Натур худалдааны төв – Жанжин клуб чиглэлд үйлчилнэ.

Иргэдийг тухайн өдөр нийтийн тээврээр зорчихдоо эдгээр өөрчлөлтийг анхаарч, аяллаа төлөвлөхийг Нийслэлийн Тээврийн газраас зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.