Хүүхдийн мөнгө болон халамжийн бүх төрлийн мөнгийг долоодугаар сарын 7-нд шилжүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хүүхдийн мөнгө болон халамжийн бүх төрлийн мөнгийг долоодугаар сарын 7-нд шилжүүлнэ

Энэ оны долоодугаар сард хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжүүдийг иргэдийн дансанд хэзээ шилжүүлэх хуваарийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцууллаа.

Тус хуваарьт зааснаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдтэй холбогдуулан бүх төрлийн тэтгэмжийг долоодугаар сарын 7-нд олгохоор болжээ. Үүнд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх дэмжлэг, алдар цолтон, ахмад настанд үзүүлэх тусламж, хүнс тэжээлийн дэмжлэг, насны хишиг, мөн Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж багтаж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж ч мөн энэ өдөр олгогдоно.

Харин олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эцэг, эхэд зориулсан тэтгэмжийг долоодугаар сарын 21-нд олгохоор товложээ. Үүнээс гадна онцгой тохиолдлын мөнгөн тусламж болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний дэмжлэгийг энэ сарын 23-нд иргэдийн дансанд шилжүүлэх юм байна.

Ингэснээр төрөөс үзүүлдэг халамж, дэмжлэгүүдийг баяр наадмын өмнө нэг дор олгож, иргэдийн амжиргаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэж буйг холбогдох албаныхан онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment