ХУУЛЬ: Согтуугаар жолоо барьсан давтан зөрчилд хатуу шийтгэл оногдуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ХУУЛЬ: Согтуугаар жолоо барьсан давтан зөрчилд хатуу шийтгэл оногдуулна

Давтан зөрчилд жолоо барих эрхийг 1-3 жилээр хасна

Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-аас мэдээлснээр, жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг анхаарууллаа. Зөвхөн нэг хоногийн дотор энэ төрлийн найман хэрэг бүртгэгджээ.

Хуульд заасан шийтгэл

Эрүүгийн хуулийн 27.10-т зааснаар:

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон давтан үйлдэл гаргасан этгээдэд дараах шийтгэл ногдуулна.

  • Жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасах
  • 2.7-14 сая төгрөгөөр торгох, эсвэл
  • 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл
  • 6 сараас 3 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсвэл
  • 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял онооно.

ТЦА-аас иргэдийг хууль зөрчин амь нас, эд хөрөнгө, бусдын аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байхыг дахин анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй