Хятадын жүжигчин Чжан Иян бүсгүйнхээ амийг хөнөөсөн хэргээр цаазлуулжээ. Тэрээр 2022 оны 2-р сард бүсгүйн амийг ойд аваачиж хороосон байна. Өмнөх өдөр нь бүсгүй түүнээс салах хүсэлтээ илэрхийлсэн байв. Ингээд эзгүй ойд Иян бүсгүйн аминд хүрсэн юм. Тэрээр биеэ барьж чаддаггүй, зарим үед ухаан алдах өвчтэй байсан бөгөөд амиа хорлоно гэж сүрдүүлсээр бүсгүйн дэргэд удаан байлгаж чаджээ. Гэвч бүсгүйн тэвчээр барагдаж, дахин хамт байж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Цагдаа нар түүнийг удаан хугацааны дараа баривчилсан бөгөөд Шэньси мужийн Сяньян хотын Ардын шүүхээс цаазаар авах ял оноожээ. Өнөөдөр Хятадын цахим сүлжээнд гарсан мэдээллээр Чжан Ияныг буудаж, цаазын ялыг гүйцэтгэжээ. Хятадын түүхэнд шоу бизнесийн салбарын хүнийг цаазалсан анхны тохиолдол энэ болжээ.
2 комментария
Ямар аймшигтай хэрэг вэ… Ямар ч алдартай хүн байсан бай, хүний амь хороосон бол хариуцлага хүлээх ёстой
Олны танил хүмүүс ч хууль дүрмээс зугтаж чаддаггүй гэдгийг энэ хэрэг харуулж байна. Хуулийн өмнө бүгд ижил эрхтэй байх ёстой гэж бодож байна