Table of Contents
Хятадын өмнөд хэсэгт байрлах Гуандун мужид шумуулаар дамжин халдварладаг чикунгунья вирусийн 7000 гаруй тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлжээ. 2025 оны долдугаар сараас хойш халдварын тоо эрчимтэй өсөж, “COVID-19”-ийн үеийн хариу арга хэмжээг дахин хэрэгжүүлэх шаардлагатай нөхцөл үүсэж болзошгүй болсон байна.
Хамгийн олон халдварын тохиолдол Фошан хотод бүртгэгдсэн бөгөөд өвчтөнүүдийг эмнэлэгт тусгаарлан эмчлэхдээ шумуулын тороор хамгаалалт хийхийг шаардаж байна.
Чикунгунья вирус гэж юу вэ
- Вирус нь халдвартай шумуулаар дамжин хүний биед ордог.
- Хазуулсны дараа халуурах, үе мөчөөр хүчтэй өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
- Зарим өвчтөнд тууралт, булчин болон толгой өвдөх, үе хавагнах шинж илэрч болно.
- Шинж тэмдгүүд ихэвчлэн 3–7 хоногийн дотор илэрч, олонх нь 7 хоногийн дотор эдгэрдэг.
Эрсдэлтэй бүлэг
- Нярай хүүхдүүд
- Ахмад настнууд
- Суурь өвчтэй хүмүүс (зүрхний эмгэг, чихрийн шижин гэх мэт)
Дээрх бүлгийн хүмүүс халдвар авсан тохиолдолд өвчин хүндрэх магадлал өндөр байдаг.
Одоогийн нөхцөл байдал
- Фошан хотод хамгийн олон халдвар бүртгэгдсэн
- Гуандун мужийн 12 хотод халдвар тархаад байна
- Зөвхөн өнгөрсөн долоо хоногт 3000 шинэ тохиолдол бүртгэгдсэн
- Хонгконгт 2025 оны 8-р сарын 4-нд анхны тохиолдол бүртгэгдсэн. 12 настай хүүхэд Фошанд шумууланд хазуулсны дараа халуурч, тууралт гарч, үе мөч нь өвдөж эхэлсэн байна
Эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
- Чикунгунья вирусийн эсрэг тодорхой эмчилгээ одоогоор байхгүй
- Нас баралт маш ховор
- ДЭМБ-аас вирусээс сэргийлэх үр дүнтэй арга бол тогтворгүй усны эх үүсвэрийг багасгаж, шумуулын үржих нөхцөлийг арилгах явдал гэж зөвлөж байна
Вирусийн гарал үүсэл
- Чикунгунья вирусийг анх 1952 онд Танзани улсад илрүүлсэн
- Сахарын цөлөөс өмнөх Африк, Зүүн өмнөд Ази зэрэг бүс нутагт өргөн тархсан
- Өнөөдрийн байдлаар дэлхийн 110 гаруй оронд бүртгэгдээд байна