Хятадын аяллын компаниуд Япон чиглэлийн үйлчилгээгээ бүрэн түдгэлзүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хятадын аяллын компаниуд Япон чиглэлийн үйлчилгээгээ бүрэн түдгэлзүүллээ

Тайванийн асуудлыг тойрсон улс төрийн хурц сөргөлдөөний улмаас БНХАУ болон Японы харилцаа дахин муудаж, Хятадын Засгийн газар өөрийн иргэддээ Япон руу зорчихгүй байхыг сануулсан мэдэгдэл гаргалаа. Энэ алхмын дараагаар Хятадын томоохон аяллын операторууд Япон руу чиглэсэн бүх аяллын бүтээгдэхүүнээ худалдаанаас татаж, билет борлуулахыг зогсоосон байна. Үүний үр дагавар нь Японд байрлах зочид буудлуудад хятад жуулчдын захиалга бөөнөөр цуцлагдаж эхэлснээр шууд мэдрэгдэж байгаа юм.

Хоёр улсын харилцааг хурцатгасан гол шалтгаан нь Японы шинэ Ерөнхий сайд Такаичи Санаэгийн Тайванийн талаар хэлсэн хатуу байр суурьтай холбоотой. Тэрбээр БНХАУ Тайваньд цэргийн ажиллагаа явуулбал Япон улс хамгаалах арга хэмжээ авахаас өөр сонголтгүй болно хэмээн мэдэгдсэн нь Бээжингийн талд тун эмзэг хүрчээ. Дараа нь Японд суугаа Хятадын консул Шүэ Жиан уг асуудалтай холбоотой нийтлэлийг хуваалцахдаа залуурдсан үг хэрэглэснийг Токио шүүмжилж, БНХАУ-аас арга хэмжээ авахыг шаардсан байна.

Хятадын талын сэрэмжлүүлгийн дагуу агаарын тээврийн хэд хэдэн компани Япон руу хийх нислэгүүдийнхээ захиалгыг үнэ төлбөргүй цуцалж эхэлсэн бол БНХАУ-д нээлт хийхээр төлөвлөж байсан Японы кинонуудын нээлтийн өдрийг хойшлуулж эхэлжээ. Энэ бүхэн хоёр улс хоорондын харилцааны хурцадмал байдал аялал жуулчлал, соёлын солилцоонд хүртэл нөлөөлөөд байгааг харуулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй