Хятадын цахилгаан гиперкар дэлхийн хамгийн хурдан замын машин боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Yangwang U9

BYD компанийн бүтээсэн цахилгаан гиперкар Yangwang U9 шинэ дээд амжилт тогтоолоо.

Германы Папенбургийн уралдааны зам дээр туршилтын үеэр Германы уралдаанч Марк Бассенг 496.22 км/цагийн хурд гаргаж, замын хөдөлгөөнд ашиглах боломжтой автомашины дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Хамгийн хүчирхэг серийн автомашин

Туршилтад оролцсон Yangwang U9 Xtreme хувилбар нь стандарт загвартай ижил архитектуртай ч илүү хүчирхэг цахилгаан хөдөлгүүрээр тоноглогдсон. Нийт 2,220 кВт буюу 3018 морины хүч гаргах чадалтай нь түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг серийн автомашин болгожээ. Харин стандарт U9 нь 960 кВт (1305 м.х) хүчин чадалтай.

Yangwang U9 Xtreme нь мөн Нюрбургрингийн “Северная петля”-ийг 6:59.157 минутад туулж, Xiaomi SU7 Ultra-гийн өмнөх дээд амжилтыг 5.8 секундээр давсан байна. Гэвч Xiaomi SU7 Ultra Prototype-ийн үзүүлэлтээс бага зэрэг хоцорчээ.

Өмнөх дээд амжилтууд

Өмнө нь хамгийн хурдан замын машин нь 2019 онд 490.48 км/цагийн хурд гаргасан Bugatti Chiron Super Sport 300+ байсан.

Yangwang U9-ийг алдарт автомотив дизайнер Вольфганг Эггер бүтээсэн бөгөөд тэрээр өмнө нь Alfa Romeo, Audi, Lamborghini-д ажиллаж байжээ. Уг автомашин 2023 онд танилцуулагдаж, 2024 онд серийн үйлдвэрлэл нь эхэлсэн. Стандарт хувилбар нь дөрвөн цахилгаан мотор бүхий, 0–100 км/цаг хурданд ердөө 2.36 секундэд хүрэх чадвартай юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй