Хятадын Спортын Сайд Асан Хүнд Цаазаар Авах Ял Сонсов

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гоу Чжунвэнь

Хятадын Спортын сайд асан Гоу Жүньвэнь (Gou Zhongwen) цаазаар авах дээд хэмжээний ял сонссон боловч, уг ялыг биелүүлэхийг хоёр жилээр хойшлуулжээ.

Medee.news-ээс CCTV төрийн сувагт дулдуйдан мэдээлснээр, албан тушаалтан 236 сая юань (ойролцоогоор 33.4 сая доллар)-ын авлигын хэрэгт буруутай гэж үзэгдсэн байна. Түүнийг мөн албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн буруутгажээ.

Гоу Жүньвэнь үндсэн ялаас гадна, улс төрийн бүх эрхийг насан туршдаа хасуулсан. Түүний хувийн бүх эд хөрөнгийг хурааж, шүүх хууль бус орлого болон түүнд ногдуулсан хүүг улсын орлого болгон хураах шийдвэр гаргасан байна.

Хэрэв ялыг хойшлуулсан хугацаанд шинээр хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тохиолдолд, цаазаар авах ялыг насан туршийн хорих ялаар солих юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй