Хён Бин, Сун Еэ Жин хосууд «Шилдэг жүжигчин» шагналыг хамтдаа авсан анхны эхнэр нөхөр боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Хён Бин, Сун Еэ Жин

46 дахь удаагийн «Цэнхэр луу» кино наадмаас жүжигчин Хён Бин, Сун Еэ Жин нар «Шилдэг жүжигчин» шагнал хүртэж, уг ёслолоос хамтдаа шилдэг жүжигчнээр шалгарсан анхны хосууд болж түүх бүтээлээ. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолд 12 ангилалд шилдгүүдийг тодруулсан бөгөөд Сун Еэ Жины тоглосон «No Other Choice» кино «Шилдэг кино», «Шилдэг найруулагч», «Шилдэг эмэгтэй жүжигчин», «Шилдэг туслах дүр», «Шилдэг хөгжим», «Үзэгчдийн таашаалд нийцсэн кино» зэрэг нийт долоон ангилалд түрүүлсэн байна.

Хён Бин «Harbin» киноныхоо дүрээр «Шилдэг жүжигчин» шагнал авсан бөгөөд уг киноны зураг авалтын нэг хэсгийг Монгол улсад хийсэн юм. Шагнал авах үедээ «Би энэхүү шагналыг эх орынхоо төлөө амиа өргөсөн тоолж барамгүй олон хүмүүст зориулахыг хүсч байна. Надад байгаагаараа хүч чадал минь болж өгдөг эхнэр Сун Еэ Жин, болон хүүдээ хайртай шүү. Баярлалаа» гэжээ.

Сун Еэ Жин шагнал авахдаа «Би нэр дэвших үедээ ихэвчлэн тайзнаа гараад хэлэх үгээ бэлдчихдэг ч энэ удаад чадаагүй. Тархи минь одоо хов хоосон байна. Жүжигчин хүний хувьд Blue Dragons шагнал гардуулах ёслолоос «Шилдэг эмэгтэй жүжигчин» шагнал хүртэх нь миний анхны мөрөөдөл байсан. Энэхүү баярт мөчөө хамгийн хайртай хоёр эрэгтэйтэйгээ хуваалцахыг хүсч байна. Ким Тэ Пён (Хён Биний жинхэнэ нэр), болон миний хүү. Энэ шагнал зөвхөн минийх биш, хамтран ажилласан багийнх. Хайрттайгаа хамт ийм амжилт гаргасан нь надад онцгой мэдрэмж төрүүлж байна» хэмээжээ.

Хосууд 2019 оны «Crash Landing on You» кинонд хамтран тоглож, улмаар дотносож 2022 онд гэрлэсэн бөгөөд Өмнөд Солонгосын хамгийн шилдэг хосууд гэгддэг тэд дахин нэг түүхэн амжилт бүтээсэн байна.

«No Other Choice» киноны шагналууд:

  • Шилдэг кино
  • Шилдэг найруулагч
  • Шилдэг эмэгтэй жүжигчин
  • Шилдэг туслах дүр
  • Шилдэг хөгжим
  • Үзэгчдийн таашаалд нийцсэн кино

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй