И.Цэлмүүн өсвөрийн дэлхийн аваргын алтан медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
И.Цэлмүүн

Казахстаны Алматы хотноо болж буй өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд өчигдөр шатрын бодлого бодолтын ДАШТ зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд Монголын “Босоо ноён” клубийн тамирчин, кандитат мастер И.Цэлмүүн гайхалтай амжилт гаргаж, дэлхийн аварга цол хүртэв.

Тэрбээр 12 хүртэлх насны ангилалд өрсөлдөж, нийт 30 онооноос 29 оноо авч түрүүлсэн нь дэлхийн хэмжээнд өндөр амжилт тооцогдож байна. Өнгөрсөн онд ийнхүү бодлого бодолтын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил илүү өндөр амжилтаар эх орондоо алтан медаль авчирлаа. Мөн тэрбээр 2025 оны ДАШТ-ээс өмнө болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлснээрээ дэлхийн тайзан дээр өөрийнхөө ур чадварыг дахин батлан харуулсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй