Home Спорт Их аварга Хакүхо сүмогийн холбооноос гарах хүсэлт гаргалаа

Их аварга Хакүхо сүмогийн холбооноос гарах хүсэлт гаргалаа

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
Хакүхо

Японы сүмогийн түүхэн дэх хамгийн олон түрүүтэй их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Сүмогийн Холбоо (JSA)-ноос гарах хүсэлтээ гаргасан тухай эх сурвалжууд мэдээллээ. Энэхүү хүсэлтийг үндэслэн холбооны Удирдах Зөвлөл ирэх долоо хоногт яаралтай хуралдахаар болсон байна.

Хакүхо өнөөгийн байдлаар Миягино дэвжээг удирдаж буй ч тус дэвжээний үйл ажиллагааг 2023 оны дөрөвдүгээр сараас хойш түр зогсоогоод байгаа юм. Үүний улмаас Миягино дэвжээний бөхчүүд Исэгахама дэвжээнд түр харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Дэвжээний үйл ажиллагааг сэргээх эсэх, эсвэл Хакүхо холбооноос бүрэн гарах нь тодорхойгүй байгаа тул энэ асуудалд чиглэсэн хурлыг Сүмогийн Холбоо зохион байгуулахаар болжээ.

Түүнчлэн энэхүү хуралдаанаар ёкозүна асан Асахифүжи буюу Исэгахама дэвжээний багш, ирэх долдугаар сард 65 нас хүрч тэтгэвэрт гарах гэж буй эрхмийн оронд хэнийг томилох асуудлыг хэлэлцэх юм. Холбооны зүгээс Исэгахамагийн оронд одоогийн ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнийг томилох шийдвэрийг өмнө нь гаргасан билээ.

Хакүхо буюу М.Даваажаргал бол Монголын сүмогийн хамгийн тод од бөгөөд түүний сүмод оруулсан хувь нэмэр, домогт амжилт нь зөвхөн Япон төдийгүй олон улсын спортын түүхэнд тод үлдсэн билээ. Түүний холбооноос гарах тухай шийдвэр нь зөвхөн нэг хүний хөдөлгөөний тухай бус, сүмогийн орчинд гүн нөлөө үзүүлэх үйл явдал болох хандлагатай байна.

Сонирхуулахад, Монголын үндэсний бөхийн домогт аварга Ж.Мөнхбатын хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байрлуулах шийдвэрийг өнгөрсөн оны есдүгээр сарын 19-нд НИТХ-аар баталсан бөгөөд уг хөшөөний нээлт ирэх сарын 3-нд болохоор товлогдоод байгаа аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Ильтузмиш 5 сар 30, 2025 - 12:00 pm

Хакухо бол сүмогийн домогт тамирчин. Түүнийг орхиж байгаа нь харамсалтай ч түүний шийдвэрийг хүндэтгэх ёстой

Reply
Нукдан 5 сар 30, 2025 - 12:13 pm

Энэ алхам чухам юунаас болсон бол гэж би гайхаж байна

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.