Их Британид амттан болон пиццаны сурталчилгааг өдрийн цагаар хориглолоо

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Их Британид өдрийн цагаар чихэр, пицца сурталчлахыг хоригложээ

Их Британи улс хүүхдийн таргалалттай тэмцэх ажлын хүрээнд эрүүл мэндэд тусангүй хүнсний бүтээгдэхүүнийг өдрийн цагаар сурталчлахыг хориглох шийдвэр гаргалаа. Нэгдсэн Вант Улсын Эрүүл мэндийн яамнаас гаргасан хэвлэлийн мэдээнд дурдсанаар, уг хориг нь телевиз болон интернет орчинд 05:30-аас 21:00 цаг хүртэл үйлчлэх юм.

Британийн засгийн газар энэхүү “эрс шийдэмгий бөгөөд дэвшилтэт” арга хэмжээний тусламжтайгаар түүхэн дэх хамгийн эрүүл хүүхэд залуу үеийг өсгөн хүмүүжүүлэх амлалтаа биелүүлж байна гэж мэдэгдэв. Урьдчилсан тооцоогоор энэ нь хүүхдүүдийн жил бүр хэрэглэдэг илчлэгийг 7.2 тэрбум калориор бууруулах ач холбогдолтой ажээ.

Эрүүл мэндийн яамнаас дараах бүтээгдэхүүнүүдийг “эрүүл бус” ангилалд оруулж, сурталчилгааг нь хязгаарлахаар болсон байна:

  • Согтууруулах ундааны төрөлд ороогүй чихэрлэг ундаа
  • Шоколад болон бүх төрлийн амттан
  • Пицца, бялуу, зайрмаг
  • Хуурай өглөөний цай болон агшаамал будаа
  • Сэндвич, чихэрлэг талхан бүтээгдэхүүн, чихэрлэг тараг

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Дорегене 1 сар 8, 2026 - 16:51

Хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй шийдвэр шиг санагдлаа

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй