Table of Contents
Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30 жилийн ой, дэлхийн дээд амжилт тогтоосны 13 жилийн ой, Монголын уяачдын өдрийг тохиолдуулан “Их Хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт гурван өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө.
1998 оноос эхлэн гурван жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулагддаг тус уралдаан энэ жил нийт есөн насны ангиллаар явагдсан бөгөөд түрүүлсэн хурдан хүлгүүдийн эзэд “Toyota Land Cruiser 300” автомашины эзэн болсон юм.
Азарга
- Хөвсгөл аймгийн Рашаант – Амарсайханы Билигүүдэйн хар азарга
- Увс аймгийн Зүүнговь – Далайн Батбаярын хул азарга
- Төв аймгийн Борнуур – Мөнхтөмөрийн Сайнзаяагийн халзан азарга
- Булган аймгийн Булган – Баатарчулууны Гүнсамбуугийн бор азарга
- Төв аймгийн Баянжаргалан – Бат-Очирын Саранхүүгийн халзан азарга
Даага
- Ховд аймгийн Цэцэг – Баасанцэрэнгийн Энхзоригийн хээр халзан даага
- Улаанбаатар, Хан-Уул – Зулхүүгийн Очирпүрэвийн сартай зээрд даага
- Өмнөговь аймгийн Буянт – Намдагийн Хүрлээгийн хүрэн халзан даага
- Сэлэнгэ аймгийн Жавхлант – Балжхүүгийн Үүрцайхын хул хээр даага
- Төв аймгийн Заамар – Эрдэнэцэцэгийн Бямбасүхийн шувуухай хүрэн даага
Шүдлэн
- Говь-Алтай аймгийн Халиун – Жанчивдоржийн Батбаатарын хонгор
- Өмнөговь аймгийн Булган – Намдагийн Хүрлээгийн бор
- Өвөрхангай аймгийн Уянга – Баатарын Даваадоржийн хээр
- Өвөрхангай аймгийн Төгрөг – Нохой Цагааны хул
- Булган аймгийн Баян-Агт – Ням-Осорын Чинбатын хээр
Хязаалан
- Өвөрхангай аймгийн Хужирт – Батсайханы Гантигийн хүрэн
- Ховд аймгийн Чандмань – Баатаржавын Лхагвацэрэнгийн хээр халзан
- Өмнөговь аймгийн Цогтцэций – Чойжилын Батжаргалын хонгор халзан
- Хөвсгөл аймгийн Мөрөн – Цогтгэрэлийн Мөнхбатын хээр
- Архангай аймгийн Өндөр-Улаан – Дашбазарын Эрдэнэболдын хул халзан
Соёолон
- Хэнтий аймгийн Норовлин – Нямноровын Мөнхийн бор үрээ
- Дундговь аймгийн Өлзийт – Батсүхийн Наранхүүгийн хул үрээ
- Дундговь аймгийн Эрдэнэдалай – Батсуурийн Чинзоригийн хээр үрээ
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт – Лхагвадоржийн Анхбаатарын буурал үрээ
- Говь-Алтай аймгийн Дарви – Цэвэгмидийн Гончигсүрэнгийн хээр үрээ
Их нас
- Ховд аймгийн Чандмань – Батчулууны Ерөөлтийн халтар
- Төв аймгийн Сэргэлэн – Пүрэвдоржийн Баярбатын хээр
- Өмнөговь аймгийн Цогтцэций – Галбаатарын Батнямын хонгор халзан
- Өвөрхангай аймгийн Баян-Өндөр – Мандахын Мөнхбатын буган
- Дундговь аймгийн Сайнцагаан – Одонбаатарын Болсүхийн ухаа
Сонгомол бага нас
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт – Лхагвадоржийн Анхбаатарын хүрэн үрээ
- Төв аймгийн Заамар – Ж.Түмэн-Өлзийгийн босоо хээр үрээ
- Дундговь аймгийн Эрдэнэдалай – Лхагвын Нямбаярын хээр үрээ
- Ховд аймгийн Буянт – Төмөрбаатарын Баяндоржийн халтар үрээ
- Архангай аймгийн Эрдэнэмандал – Тарзадын Доржхандын хээр үрээ
Сонгомол дунд нас
- Өвөрхангай аймгийн Өлзийт – Занабазарын Лхамбилэгийн хээр
- Сүхбаатар аймгийн Сүхбаатар – Ширнэндавын Дашдоржийн хүрэн
- Завхан аймгийн Сонгино – Оросоохүүгийн Мөнхсүлдийн хүрэн
- Ховд аймгийн Мянгад – Загджавын Мэндсайханы хүрэн халзан
- Булган аймгийн Могод – Ганбатын Хишигбатын алаг
Сонгомол дээд нас
- Увс аймгийн Тэс – Мятавын Хүрэлбаатарын төр халзан зээрд
- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр – Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн халтар
- Төв аймгийн Алтанбулаг – Гансүхийн Хадбаатарын хүрэн халзан
- Завхан аймгийн Яруу – Дашзэвэгийн Дагвадоржийн зориг хонгор
- Говь-Алтай аймгийн Чандмань – Баянжаргалын Мэргэний увс халзан