«Их Хурд 10» наадмын азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн хар азарга түрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
"Их Хурд 10" наадмын азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн хар азарга түрүүллээ

Монголын Морин Спорт, Уяачдын Холбооны 30 жилийн ой, дэлхийн дээд амжилтын 13 жилийн ой, Монголын уяачдын өдөрт зориулсан “Их Хурд-10” шигшмэл хурдан морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт сүр жавхаатайгаар эхэллээ.

Энэхүү наадмын хамгийн хүндтэй төрөл болох азарганы уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын харьяат, аймгийн алдарт уяач Амарсайханы Билигүүдэйн хар азарга хурдалж түрүүллээ. Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын улсын алдарт уяач Далайн Батбаярын хул азарга орсон бол, айргийн гуравт Төв аймгийн Борнуур сумын уяач Мөнхтөмөрийн Сайнзаяагийн халзан азарга хурдалсан юм.

Дараах уяачдын хурдан хүлгүүд айрагдаж, морьдын эзэд баяр дээр баяр нэмжээ:

  1. Булган аймгийн Булган сумын уяач Баатарчулууны Гүнсамбуугийн бор азарга
  2. Төв аймгийн Баянжаргалан сумын алдарт уяач Бат-Очирын Саранхүүгийн халзан азарга

Айргийн 6-15 дугаар байрт орсон хурдан азарганууд:

  1. Орхон аймгийн Баян-Өндөр сум – ААУ Ч.Батжаргалын зээрэн зээрд
  2. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум – Энхсайханы Энхбаярын хүрэн (Н.Норовжамц уясан)
  3. Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг – Анхбаярын Анхжаргалын ембүү хүрэн
  4. Завхан аймгийн Алдархаан сум – Ч.Болд-Эрдэнийн цавьдар
  5. Сэлэнгэ аймгийн Жавхлант сум – ААУ Б.Үүрцайхын бор
  6. Завхан аймгийн Яруу сум – Ш.Мянганбаярын халиун
  7. Увс аймгийн Зүүнговь сум – МУАУ Б.Норовсамбуугийн гоё хээр
  8. Дундговь аймгийн Сайнцагаан сум – О.Норовсамбуугийн зээрд халзан
  9. Дорнод аймгийн Цагаан-Овоо сум – МУАУ Б.Батсайханы зээрд халзан
  10. Баянхонгор аймгийн Бууцагаан сум – Искрагийн Золбоогийн түмэн эх халзан

Өнөөдрийн баяр наадам үргэлжилсээр 13:00-15:00 цагийн хооронд Соёолон насны морьдын уралдаан болох бол, 13:40 цагаас эхлэн Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхлэхээр товлогджээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment