Америкийн тэрбумтан Илон Маск өөрийн найз бүсгүй Шивон Зиллисээс төрсөн хүүхдүүдийнх нь нэг дунд нэртэй болохыг мэдээллээ. Medee.news сайт The Hindu хэвлэлээс иш татан мэдээлснээр, Зиллис нь хагас энэтхэг цустай тул хүүхэддээ физикч Субрахманьян Чандрасекарын дурсгалыг хүндэтгэн Секар гэх энэтхэг нэр өгсөн байна. Субрахманьян Чандрасекар нь оддын бүтэц, хувьсал дахь физикийн үйл явцын судалгаагаараа Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм.
Шивон Зиллис болон Илон Маск нар Азур, Страйдер, Аркадия, Селдон Ликург гэсэн дөрвөн хүүхэдтэй билээ. Гэхдээ эдгээр хүүхдүүдийн яг алинд нь Секар гэх дунд нэрийг өгсөн нь тодорхойгүй байна.
Үүнээс гадна бизнесмэн эр дуучин Граймсаас гурван хүүхэдтэй бөгөөд бусад хүүхдүүдийг нь түүний анхны эхнэр Жастин Маск төрүүлжээ. Түүний анхны хүү Невада 2002 онд төрсөн ч хэдхэн долоо хоногийн дараа нас барсан түүхтэй.
1 comment
Нэр нь их онцгой сонсогдож байна