Илон Маск: Мөнгө надад аз жаргал авчирсангүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Илон Маск

Америкийн тэрбумтан Илон Маск мөнгөөр аз жаргалыг худалдан авч болдоггүй гэдгийг мэдэгдлээ. Тэрээр өөрийн Х (хуучнаар Twitter) хуудастаа энэ талаарх нийтлэлийг хуваалцсан байна.

Бизнесмэн эр өмнө нь ийнхүү хэлж байсан хүмүүсийн зөв байсныг тэмдэглээд, өөрөө ч мөн адил нөхцөл байдалд байгаагаа илэрхийлэн гунигтай эможи нэмжээ. Одоогоор 73 сая гаруй хандалт аваад байгаа уг пост нь Маскийн хөрөнгө түүхэнд анх удаа 800 тэрбум доллар давж, түүнийг дэлхийн анхны “их наядтан” болох магадлалтай хүнээр нэрлэж буй үед гарсан нь олны анхаарлыг татаж байна.

Аз жаргалгүй байх магадлалтай шалтгаан

Newsweek хэвлэлийн мэдээлснээр, дэлхийн хамгийн баян хүн хэдий ч тэрээр хувийн амьдралын ээдрээтэй асуудлуудаас болоод аз жаргалгүй байж магадгүй гэж таамаглаж байна:

  • Гэр бүлийн нөхцөл байдал: Маск өөр өөр хамтрагчдаас төрсөн арав гаруй хүүхэдтэй.
  • Олон нийтийн маргаан: Хүүхдүүдээ хүмүүжүүлэх болон хувийн нууцаа хадгалах асуудлаар тэрээр олон нийтийн өмнө удаа дараа санал зөрөлдөж, маргаан үүсгэж байсан түүхтэй.
Илон Маск: Мөнгө надад аз жаргал авчирсангүй

Эдгээр хувийн асуудлууд нь түүнийг дэлхийн хамгийн баян хүн гэх статустай хэдий ч аз жаргалгүй байхад хүргэж байгаа бололтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй