Дэлхийн тэргүүн баян Илон Маск 2026 оны хоёрдугаар сарын 2-ны Даваа гарагт нэгэн дуулиантай мэдэгдэл хийсэн нь түүний эзэмшлийн “SpaceX” компани хиймэл оюун ухааны “xAI” стартапыг өөртөө нэгтгэсэн явдал байв. Энэхүү алхам нь түүний сансрын технологи болон хиймэл оюун ухааны салбар дахь алсын харааг нэг дор зангидаж буй хэрэг юм.
Маск тойрог замд хиймэл оюун ухааны тооцоолол хийх зориулалттай дата төв байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү нэгтгэл нь уг зорилгодоо хүрэх гол хөшүүрэг болох аж. Хоёр компанийг нэгтгэх үеийн үнэлгээний тухайд “SpaceX”-ийг 1 их наяд ам.доллар, харин “xAI”-ийг 250 тэрбум ам.доллароор тус тус үнэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Илон Маск энэ талаар “Энэхүү үйл явдал нь SpaceX болон xAI-ийн хөгжлийн дараагийн шинэ бүлэг, шинэ даалгаврыг эхлүүлж байна” хэмээн онцолсон байна.
Энэхүү хэлцэл нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй компани нэгтгэл болж бүртгэгдлээ. Өмнө нь 2000 онд “Vodafone” компани “Mannesmann”-ийг 203 тэрбум ам.доллароор нэгтгэж байсан нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байсан юм.
1 comment
Маск үнэхээр томоор сэтгэдэг хүн юм аа