Илон Маск Tesla Semi-г олноор үйлдвэрлэж эхлэхээ зарлалаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Tesla Semi

АНУ-ын тэрбумтан Илон Маск Tesla компанийн цахилгаан хөдөлгүүртэй ачааны машин болох Tesla Semi-г олноор үйлдвэрлэж эхлэхээр болсноо мэдэгдлээ. Тэрээр өөрийн Х (хуучнаар Twitter) хуудсаараа дамжуулан “Tesla Semi-гийн масс үйлдвэрлэл энэ онд эхэлнэ” хэмээн нийтэлсэн байна.

Техникийн онцлох үзүүлэлтүүд:

  • Туулах зай: Нэг удаагийн бүрэн цэнэглэлтээр 500 миль буюу 805 орчим км замыг туулах чадвартай.
  • Цэнэглэх хурд: Tesla-гийн зориулалтын цэнэглэгч ашиглан ердөө 30 минутын дотор цэнэгийнхээ 60%-ийг сэргээх боломжтойг тус компанийн албан ёсны сайтад тэмдэглэжээ.

Энэхүү масс үйлдвэрлэл эхэлснээр тээвэр логистикийн салбарт цахилгаан автомашины эзлэх хувь нэмэр эрс нэмэгдэх хүлээлттэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй