АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанд ажиллаж байсан Илон Маск төрийн албан тушаалаасаа албан ёсоор буух шийдвэр гаргажээ. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх департаментыг толгойлон ажиллаж байсан юм.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Илон Маск төрийн зардлыг танах тухай хууль эрх зүйн шинэ төсөлтэй холбоотой шүүмжлэл гаргасны дараахан энэ шийдвэрийг гаргасан гэж онцолж байна. Тэрээр дээрх төсвийн хуульд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, өөрийн байр сууриа ил тод илэрхийлсэн нь албан тушаалаасаа буух гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Илон Маск төрийн тусгай албан хаагчийн статустай ажиллаж байсан бөгөөд холбогдох хуулийн дагуу нэг жилийн хугацаанд нийт 130 хоногт ажиллах эрхтэй байжээ. Тэрхүү хугацаа энэ оны тавдугаар сарын сүүлээр дуусч байгаа тул энэ нь түүний шийдвэрийг хугацааны хувьд ч тодорхойлсон байна.
2 comments
Гайхсангүй. Тэрээр нөхцөл байдлаас шалтгаалан байр сууриа байнга өөрчилдөг
Улс төр бол улс төр, гэхдээ би түүнийг эрх мэдэлд биш технологид түлхүү анхаараасай гэж хүсч байна