Илон Маскын аав: Харь гарагийн амьдрал байдаг нь гарцаагүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Эррол Маск

Тэрбумтан Илон Маскын аав Эррол Маск харь гарагийн амьдрал оршин байдаг нь “ойлгомжтой” зүйл хэмээн мэдэгдлээ. Ахмад Маскын хэлснээр, орчлон ертөнцөд олон тэрбум одод, гараг эрхэс оршин байдаг тул тэнд амьдрал байх магадлал туйлын өндөр аж.

“Харь гарагийн амьдрал байдаг нь ойлгомжтой зүйл… Өөр хаа нэгтээ амьдралын хэлбэрүүд байж болох газрууд бий гэсэн дүгнэлтэд хүрэхгүй байхын тулд хүн нэлээд зөрүүд байх хэрэгтэй болов уу. Тэдгээр нь бидэнтэй тун төстэй байх магадлалтай” гэж тэрээр өгүүлжээ.

Одод хоорондын асар их зай нь тэдэнтэй холбоо тогтооход тулгарч буй гол саад гэдгийг Эррол Маск тайлбарлав. Хүмүүсийн хараанд өртөхийн тулд харь гарагийн иргэншил нь дэлхийнхнээс хэд дахин илүү өндөр хөгжсөн байх шаардлагатай гэнэ.

Түүнчлэн бүх одод амьдралыг тэтгэж чадахгүй бөгөөд зөвхөн өөрийн шинж чанараараа амьдрал үүсэхэд тохиромжтой нөхцөл бүрдүүлж чадах өчүүхэн хэсэгт нь л ийм боломж бий гэдгийг тэрээр нэмж дурдлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй