Иран улс АНУ-тай хэлэлцээ хийх нөхцөлүүдээ танилцууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Иран улс АНУ-тай хэлэлцээ хийх нөхцөлүүдээ танилцууллаа

Иран улс гал зогсоох хэлэлцээнд зуучлагчаар оролцоход бэлэн байгаа орнуудын бүх саналыг няцааж, дипломат харилцааг сэргээхийн тулд АНУ-аас тодорхой баталгаа шаардаж байна. “Al Mayadeen” телевиз энэ талаар мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Тегеран дараах шаардлагуудыг Вашингтонд тавьж байна. Үүнд:

  • Ирээдүйд Исламын Бүгд Найрамдах Улс руу халдахгүй байх баталгаа гаргах.
  • Хохирлын нөхөн төлбөр (репараци) төлөх.
  • Иран улс өөрийн цөмийн эрчим хүчний байгууламжууддаа цөмийн түлшний бүрэн циклийг хэрэгжүүлэх эрхтэй гэдгийг зөвшөөрөх.

Иран улс эдгээр нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд л АНУ-тай яриа хэлэлцээний ширээний ард дахин суух боломжтой гэж үзэж байгаа аж. Одоогоор Вашингтоны зүгээс эдгээр шаардлагуудтай холбоотой албан ёсны хариу тайлбар өгөөгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй