Ираны Шинжээчдийн зөвлөл Али Хаменеигийн хүүг дараагийн удирдагчаар сонгожээ.
Ираны Шинжээчдийн зөвлөл тус улсын Дээд удирдагч агсан Али Хаменеигийн хүү Можтаба Хаменеиг дараагийн Дээд удирдагчаар сонгосон байна.
Энэ тухай Ираны сөрөг хүчний “Iran International” телеканал мэдээллээ. Уг шийдвэрийг Исламын хувьсгалыг хамгаалах корпусын (IRGC) хүчтэй шахалт дор гаргасан гэж онцолж байна. Можтаба Хаменеи нь Дээд удирдагчийн суудалд суух хамгийн өндөр магадлалтай нэр дэвшигчдийн нэгд удаан хугацаанд тооцогдож ирсэн юм.
“Исламын хувьсгалыг хамгаалах корпусын шахалтаар Шинжээчдийн зөвлөл Можтаба Хаменеиг Исламын Бүгд Найрамдах Улсын дараагийн удирдагчаар сонголоо” гэж мэдээлэлд дурджээ.
Ираны удирдагч Али Хаменеигийн амь үрэгдсэн тухай — Юу мэдэгдэж байна вэ?
Сануулахад, өнгөрсөн ням гарагт буюу 3-р сарын 1-нд Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд агаарын цохилтын улмаас Дээд удирдагч аятолла Али Хаменеигийн хэд хэдэн төрөл төрөгсөд амь үрэгдсэн тухай мэдээлсэн. Халдлагын үеэр Али Хаменеигийн охин, ач зээ нар, мөн бэр болон хүргэн нь амиа алджээ.
Тиймээс аятолла Али Хаменеи амиа алдсаны дараа Иранд түр хугацааны дээд удирдагчийг томилоод байсан юм. Ираны Дээд удирдагч нас барсан нь тус улсын дотоод болон гадаад бодлогод гүнзгий нөлөө үзүүлэхээр байна.
Үүнээс гадна, Кум хотод санал хураалт явагдаж байх үеэр Израиль улс Ираны дараагийн дээд удирдагчийг сонгож байсан Шинжээчдийн зөвлөлийн байр руу халдлага үйлдсэн байна. Хохирогчдын тоо одоогоор тодорхойгүй байна.