Иранд сургуулиудыг 3-р сарын 21-нийг хүртэл зайн сургалтад шилжүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Иранд сургуулиудыг 3-р сарын 21-нийг хүртэл зайн сургалтад шилжүүлэв

Иран улс орон даяар бүх шатны сургуулиудын сургалтыг 3-р сарын 21-нийг хүртэл зайн хэлбэрт шилжүүлж байгаагаа зарлалаа.

Medee.news агентлагийн мэдээлснээр, Исламын Бүгд Найрамдах Улсын Боловсролын яамны төлөөлөгч энэ талаар албан ёсоор мэдэгдсэн байна. Tasnim агентлагийн эш татсанаар, “Сургуулиудын бүх танхимын хичээлийг одоогийн иран жил дуустал (Иран тоололоор жил 3-р сарын 20-нд дуусдаг) зогсоосон” гэжээ.

Энэхүү шийдвэр нь охидын бага сургууль халдлагад өртсөн тухай мэдээлэл гарсны дараа гарч байна. Иран улс өөрийн нутаг дэвсгэрт халдсан цохилтуудад АНУ-ыг буруутгаж байгаа бөгөөд Politico сонины мэдээлснээр АНУ-ын тал “Tomahawk” пуужин ашигласан гэж үзэж байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй