Дэлхийн алдарт стриймер, контент бүтээгч iShowSpeed (жинхэнэ нэрээрээ Даррен Жэйсон Уоткинс Жуниор) өөрийн шууд дамжуулалтын үеэр Монголын цахим спортын төлөөлөл болсон The MongolZ багийн гарын үсэгтэй, ивээн тэтгэгч 1xBet-ийн логотой футболкийг бэлгэнд авсан бөгөөд тэр даруй олон мянган дагагчдадаа уг бэлгийг сонирхуулан харуулжээ.
Уг футболк нь бэлэг төдийхөн биш, түүний Монгол дахь контент бүтээлийн нэгэн чухал хэсэг болон үлдэж, Монголын соёл, уламжлал, спортын үнэт зүйлсийг дэлхийн тавцанд сурталчлах боломжийг нэмэгдүүллээ.
Тэрбээр өмнө нь Fortnite, Valorant зэрэг тоглоомуудаар цахим спортын ертөнцөд оролцож байсан бол энэ удаад CSGO-ийн дэлхийд танигдсан монголын багийг дэмжсэнээр цахим спортын олон улсын орчинд шинэ хандлага, сонирхлыг төрүүлж байна.
2025 оны гуравдугаар сарын 18-нд iShowSpeed өөрийн сошиал платформуудаар дамжуулан Хятад, Монгол улсаар аялж, контент бүтээхээ зарласан бөгөөд тэрхүү амлалтаа биелүүлэн өнөөдөр Улаанбаатар хотын төвд монгол үндэсний дээл, хантааз өмсөн шууд бичлэг хийж байна.
Түүний энэ үйлдэл нь Монгол Улсын соёл, цахим спорт, аялал жуулчлалын хувьд олон улсын анхаарлыг татаж буй чухал үйл явдал болж байна. Монголчуудын зочломтгой зан, уламжлалт хувцас, цахим спортын хөгжлийн талаар дэлхийн олон сая үзэгчдэд дамжуулсан нь Монголыг сурталчилсан үр нөлөөтэй байв.