Испанид гурван усан хуйлрал нэгэн зэрэг эрэгт буусан дүр зураг камерт үлджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Масаррон

Испанийн Масаррон хотын оршин суугчид далайгаас гурван усан хуйлрал нэгэн зэрэг гарч ирэн, эрэг рүү довтолсон дүр зургийг камерт буулгасан бөгөөд тэд энэхүү үзэгдлийг “ертөнцийн төгсгөл” ирж буй мэтээр зүйрлэсэн байна. Medee.news сайт The Sun хэвлэлээс иш татан мэдээлснээр, байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зогсоол хүртэл тасарч, далай руу урссан байна.

Дүрс бичлэг дээр “Зогсоол урсаад явчихлаа! Энэ бол галзуурал. Хуйлралт бидний зүг ирж байна!” хэмээн хашхирах нь сонсогдож байв. LaSexta хэвлэлийн мэдээлснээр, нэгэн нутгийн иргэн хуйлралтын зургийг авах гэж байгаад амиа алдах дөхжээ. Хүчтэй салхи түүнийг агаарт хөөргөх үед тэрээр багананаас зуурч амжсан бөгөөд энэ зуур уснаас гарч ирсэн хуйлралт түүний машин дээр буусан байна.

Хуйлралтууд дөрөв эсвэл таван километрийн зайнаас маш тод харагдаж байсан. Ертөнцийн төгсгөл ирж буй мэт чанга чимээ гарч, хоёр секундын дараа бидний толгой дээгүүр эд зүйлс нисэж эхэлсэн” гэж гэрчүүдийн нэг ярьжээ. Мурсия мужийн ерөнхийлөгч Фернандо Лопес Мирасын хэлснээр, одоогоор боомт болон зогсоолын хохирлыг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл ирээгүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй