Итали улсын Кортина-д’Ампеццо хотын “Стадио олимпико дель гьяччо” цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны өвлийн Паралимпын наадмын хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Medee.news агентлагийн мэдээлснээр, Паралимпын наадам 3-р сарын 6-наас 15-ны хооронд зохион байгуулагдсан юм. Энэ хугацаанд спортын зургаан төрлөөр нийт 79 багц медалийн төлөө тамирчид хурд хүч, тэвчээр хатуужлаа сорин өрсөлджээ.
Тэмцээний нэгдсэн дүнгээр БНХАУ-ын шигшээ баг медалийн чансаагаар тэргүүлсэн бол АНУ удаалж, ОХУ-ын баг гуравдугаар байрт шалгарсан байна.
Наадмын медалийн чансааны ТОП-10 баг:
- БНХАУ — 44 медаль (15 алт, 13 мөнгө, 16 хүрэл);
- АНУ — 24 (13 – 5 – 6);
- ОХУ — 12 (8 – 1 – 3);
- Итали — 16 (7 – 7 – 2);
- Австри — 13 (7 – 2 – 4);
- Франц — 12 (4 – 4 – 4);
- Украин — 19 (3 – 8 – 8);
- Канад — 15 (3 – 4 – 8);
- Нидерланд — 17 (3 – 3 – 1);
- Швед — 7 (3 – 0 – 4).