IU Сөүл Олон Улсын Драма Наадмаас 2025 оны Шилдэг Эмэгтэй Жүжигчин боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
IU

Солонгосын алдарт дуучин, жүжигчин IU Сөүл хотноо энэ сарын 2-нд зохион байгуулагдсан Сөүл Олон Улсын Драма Наадам 2025-аас “Шилдэг Солонгос Драмын Эмэгтэй Жүжигчин” шагналыг хүртлээ.

Тус наадмын үеэр өмнөх жилийн энэ төрөлд ялалт байгуулсан жүжигчин Ёом Хе Ран хүндтэй шагналыг гардуулан өгсөн юм.

IU-ийн талархлын үг

IU тайзан дээр гараад:

  • When Life Gives You Tangerines-ийг хайрласан бүх хүнд баярлалаа” гэж эхлээд, зохиолч Им Санг Чүн, найруулагч Ким Вон Сок болон зураг авалтын бүх баг хамт олондоо энэ хүндэтгэлийг зориулж буйгаа илэрхийлэв.
    Тэрээр мөн:
  • Би Э Сүн, Гым Мён, тэдний гэр бүлүүдийг хайрладаг. Тэдэнтэй өнгөрүүлсэн цаг хугацаа зөвхөн ажил бус, миний амьдралд гүн ул мөр үлдээсэн” хэмээн сэтгэлээ хуваалцав.

Тэрбээр үгээ өндөрлөхдөө:

  • When Life Gives You Tangerines миний хувьд үргэлж бахархал, нэр төр байх болно” гэж онцолсон юм.

Наадмын онцлох мэдээлэл

  • Сөүл Олон Улсын Драма Наадам нь 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
  • Энэ жил нийт 50 орны 276 бүтээл, 400 гаруй нэр дэвшигч өрсөлдөв.
  • Наадам нь дэлхий дахины шилдэг телевизийн бүтээлүүдийг шалгаруулдгаараа нэр хүндтэйд тооцогддог.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй