К-попын алдарт охидын хамтлаг IVE тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ. Тэд энэ оны хоёрдугаар сард гаргасан “IVE Empathy” мини цомгоос хойш анх удаа эргэн ирэх гэж байгаа нь фэнүүдийнх нь хувьд хүсэн хүлээсэн мөч юм.
Starship Entertainment-аас долоодугаар сарын 24-нд хийсэн мэдэгдэлд “IVE-ийн гишүүд наймдугаар сарын сүүлээр эргэн ирэх зорилготойгоор идэвхтэй бэлтгэж байна” хэмээн онцолжээ.
“Rebel Heart” дуу нь PAK амжилтад хүрчээ
Цомгийн урьдчилсан сингл болох “Rebel Heart” нь 2025 онд Өмнөд Солонгосын үндэсний зургаан хөгжмийн чартыг зэрэг тэргүүлсэн “Perfect All-Kill (PAK)” амжилт гаргасан гурван дууны нэг болсон юм. Мөн хөгжмийн томоохон нэвтрүүлгүүдээс нийт 11 цомын шагнал хүртсэн нь энэ эргэн ирэлтийг улам өндөр хүлээлттэй болгож байна.
Спортын тайзнаа тоглолт хийх товтой байна
IVE хамтлаг долоодугаар сарын 30-нд болох ‘Coupang Play Series Game 1’ тоглолтын хагас цагийн завсарлагаар тайзны тоглолт үзүүлэхээр төлөвлөсөн байна. Уг тоглолт нь “Team K League” болон Английн “Newcastle United F.C.” багуудын хооронд болно.