Өмнөд Солонгосын супер хамтлаг Blackpink хөгжмийн ертөнцөд дахин шуугиан тарилаа. Тэдний шинэ уран бүтээл “Jump” 2025 оны долдугаар сарын 11-нд албан ёсоор цацагдсан даруйдаа iTunes-ийн 47 улсын хит жагсаалтыг нэг хоногийн дотор тэргүүлсэн нь шүтэн бишрэгчдэд гайхалтай бэлэг боллоо.
Хамтлаг уг дуугаа анх долдугаар сарын 5-нд “Deadline” аялан тоглолтынхоо хүрээнд тайзан дээр амьд дуулснаар олны анхаарлыг татаад байсан юм.
Хоёр жилийн завсрын дараа дэлбэрсэн эргэн ирэлт
“Jump” бол Blackpink-ийн 2 жил 10 сарын дараах анхны шинэ уран бүтээл бөгөөд сүүлийн удаа тэд 2022 оны есдүгээр сард “Born Pink” нэртэй бүрэн хэмжээний цомгоо гаргаж байсан билээ.
Хаанаас эхэлсэн, хаашаа хүрч байна?
“Deadline” аялан тоглолт нь Өмнөд Солонгосын Гояан цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлсэн бөгөөд:
- Ази
- Хойд Америк
- Европын 13 улсын томоохон хотуудыг хамарч,
- 2026 оны нэгдүгээр сард Хонгконгийн Кай Так цэнгэлдэхэд хаалтаа хийхээр төлөвлөгджээ.
Шинэ дууны амжилт, аялан тоглолтын хуваарь зэрэг нь Blackpink дэлхийн хөгжмийн сцен дээр ноёрхлоо дахин баталж буйг харуулж байна.