Канадын эрх баригчид хар тамхины туршилт бүтэлгүйтсэнийг хүлээн зөвшөөрөв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Канадын эрх баригчид

Канадын Британийн Колумби мужийн эрх баригчид мансууруулах бодисыг гэмт хэрэгт тооцохгүй байх туршилт амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрч, уг хөтөлбөрийг цаашид сунгахгүй байхаар шийдвэрлэжээ. Энэ тухай The Globe and Mail сонины мэдээллээс иш татан Medee.news сайт мэдээлсэн байна. Тус мужийн Эрүүл мэндийн сайд Жози Осборн уг пилот төсөл найдаж байсан үр дүнд хүрээгүйг онцолсон бөгөөд эрх баригчид хөтөлбөрийн үр дүнгийн талаарх дэлгэрэнгүй тайланг дараа нь танилцуулахаар болсон байна.

Хөтөлбөрийн явц ба үр дагавар

Уг туршилт 2023 оны 1-р сарын 31-нд эхэлсэн бөгөөд 2026 оны 1-р сарын сүүлээр албан ёсоор дуусгавар болно. Британийн Колумби мужийн 18-аас дээш насны иргэд опиоид, кокаин, экстази болон метамфетамин зэрэг бодисыг хувьдаа хэрэглэх зорилгоор 2.5 грамм хүртэл хэмжээгээр хууль зөрчихгүйгээр хадгалах боломжтой байсан юм. Энэхүү төслийг холбооны эрх баригчид болон 2018 онд марихуаныг хуульчилж байсан экс Ерөнхий сайд Жастин Трюдо (2015-2025) идэвхтэй дэмжиж байжээ.

Хэдийгээр сургууль, хүүхдийн байгууллага, нисэх онгоцны буудал, усан боомтуудад хар тамхи хэрэглэхийг хориглосон байсан ч олон нийтийн газарт хар тамхи хэрэглэж буй талаарх гомдол цагдаагийн байгууллагад маш ихээр ирэх болсон байна. Туршилтыг эхлүүлэхдээ хар тамхинд донтсон иргэд эмнэлгийн тусламж авахаар эрх баригчдад хандах хандлага нэмэгдэнэ гэж тооцоолж байсан ч бодит байдал дээр энэ үзүүлэлт өсөөгүй болохыг The Globe and Mail онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй