Канье Уэстээс болж “Pepsi” компани Британийн хөгжмийн наадмыг ивээн тэтгэхээс татгалзав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Канье Уэст

Рэппер Канье Уэст оролцохоор болсонтой холбогдуулан “Pepsi” компани Их Британид болох хөгжмийн наадмын ивээн тэтгэгчээс нэрээ татжээ.

Энэ талаар “Sky News” агентлаг мэдээллээ. “Pepsi компани Wireless наадмыг ивээн тэтгэхээс татгалзах шийдвэр гаргалаа” хэмээн Америкийн тус компани албан ёсоор мэдэгдсэн байна. Wireless хөгжмийн наадам ирэх долдугаар сард Лондон хотын Финсбери паркт болох бөгөөд “Ye” нэрээрээ алдартай Канье Уэст гурван өдөр дараалан гол үзүүлбэрийг үзүүлэхээр төлөвлөгдөөд байсан юм.

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер 48 настай хөгжимчнийг Лондонд урьсан зохион байгуулагчдын шийдвэрийг мөн эрс шүүмжилжээ. Тэрээр Канье Уэстийн өмнө нь хийж байсан антисемит (еврейчүүдийг үзэн ядах) мэдэгдлүүд болон нацизмыг илт сайшааж байсан үйлдлүүдийг нь харгалзан үзэж, энэ шийдвэрийг “маш их түгшүүр төрүүлж байна” хэмээн тодорхойлсон байна.

“Ye” сүүлийн жилүүдэд нацизм болон боолчлолын сэдвээр олон удаа дуулиан тарьж, нацист бэлгэ тэмдгийг илт ашиглах болсон билээ. Тухайлбал, өнгөрсөн оны тавдугаар сард тэрээр нацист мэндчилгээ агуулсан дахилттай дуу гаргаж байсан удаатай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй