Америкийн алдарт рэпер Cardi B дөрөв дэх хүүхдээ төрүүлжээ. Түүний төлөөлөгч People сэтгүүлд баталсан мэдээллээр, дуучин амаржсаны дараа эрүүл, аз жаргалтай байгаа гэнэ.
Cardi B өөрийн Instagram хуудсандаа энэ баярт мэдээг хуваалцан, “амьдралын шинэ шат эхэлж байна” гэж онцолсон байна. 33 настай уран бүтээлч одоо биеэ нөхөн сэргээж, удахгүй болох концертынхаа аялан тоглолтод бэлтгэж байгаа аж.
“Би дэлхийд шинэ хөгжим, шинэ цомог, бас шинэ хүүхэд авчирлаа! Энэ бол өөрийнхөө илүү сайхан хувилбар байх шинэ шалтгаан, өөрийгөө илүү хайрлах шинэ урам зориг юм. Би хүүхдүүддээ тэдний хүртэх ёстой хайр, амьдралыг өгөхийн тулд сэтгэл, биеэ нэгэн зэрэг бэлдэж байна,” — хэмээн Cardi B бичжээ.

Шинэ төрсөн хүүхдийн хүйсийг ч баталгаажуулсан байна — дуучны найз залуу, хөлбөмбөгчин Стефан Диггз энэ оны 11-р сарын эхээр “манай хүү удахгүй төрнө” хэмээн мэдэгдэж байжээ.
Cardi B өмнө нь рэпер Offset-той гэр бүл болж, гурван хүүхэдтэй болсон бөгөөд тэд 2024 онд салсан юм. Харин Стефан Диггзтэй түүний харилцаа нэг жил орчим үргэлжилж байгаа бөгөөд энэ бол тэдний хамтын анхны хүүхэд юм.