Кевин Дурант замналаа төгсгөх багаар “Хьюстон Рокетс”-ийг сонголоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кевин Дурант замналаа төгсгөх багаар “Хьюстон Рокетс”-ийг сонголоо

Дурант “Рокетс”-той хоёр жилийн 90 саяын гэрээ байгууллаа

АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лиг болох NBA-ийн супер од Кевин Дурант “Хьюстон Рокетс” багтай хоёр жилийн 90 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу тэрээр “Рокетс”-т наанадаж гурван жил тоглох бөгөөд сүүлийн жил нь Дурантын сонголтоор үргэлжлэх нөхцөлтэй юм.

Дурант багийн төлөө цалинг бууруулжээ

Кевин Дурант гэрээгээ цуцлах бодолгүй байгаа бөгөөд анх санал болгогдсон 120 сая ам.долларын гэрээг татгалзаж, багийнхаа санхүүг бодолцон 30 саяар бага дүнтэй гэрээг хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр “Хьюстон Рокетс” өрсөлдөх чадвараа хадгалж, чөлөөт агентуудаас шинэ тоглогчдыг авах боломжийг бүрдүүлж байна.

Замналын төгсгөл — “Рокетс”-т

Энэ шийдвэр Дурант өөрийн мэргэжлийн сагсан бөмбөгийн замналаа “Хьюстон Рокетс”-т төгсгөх бодолтой байгааг харуулж байна. Түүнчлэн энэхүү гэрээний нөхцөл нь Дурантыг NBA-ийн хамгийн өндөр цалинтай тоглогчдын нэг болгож байгаа юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй