“Khan Cup” 3х3 улсын аваргууд тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
“Khan Cup” 3х3 улсын аваргууд тодорлоо

ХААН Банкны нэрэмжит “Khan Cup” 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээний финал өнгөрсөн бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өндөрлөлөө. Орон нутгийн таван бүс болон нийслэлээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 24 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Аваргууд

Эрэгтэй ангилалд Дорноговь аймгийн 2-р сургуулийн баг тэргүүн байр эзэлж, Чингэлтэй дүүргийн “Show Time” хоёрдугаар байр, Ховд аймгийн “Ховд Азза” гуравдугаар байр эзэллээ.

Эмэгтэй ангилалд Чингэлтэй дүүргийн “DIP” түрүүлж, Багануур дүүргийн “RAIDS1” хоёрдугаар байр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын баг гуравдугаар байрт шалгарсан байна.

Аварга болсон багууд мөнгөн урамшууллаас гадна Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийжээ.

Онцлог

2021 оноос хойш ХААН Банк 21 аймаг, Зүүнхараа, Замын-Үүд, нийслэлийн 8 дүүрэгт жишиг 3х3 талбай байгуулсан. Энэ жилийн “Khan Cup”-т улс даяар нийт 510 багийн 2000 гаруй хүүхэд оролцсон нь тэмцээний цар хүрээг улам өргөжүүлсэн.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран олон улсын стандартын дагуу зохион байгуулсан нь онцлог байв.

ХААН Банк сагсан бөмбөгийн спортыг тогтмол дэмжсээр ирсэн бөгөөд NBA-ийн шууд дамжуулалтыг 2015 оноос ивээн тэтгэж эхэлснээс гадна 2024–2025 оны Оюутны лиг болон Монголын дээд лигийн “Бишрэлт Металл” багтай хамтран ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Ширин 3 сентября, 2025 - 16:30

3х3 сагсан бөмбөг улам их хөгжиж байгаад баяртай байна

Reply
Ядигер 3 сентября, 2025 - 17:02

Залуучуудыг спортод уриалж байгаа сайхан арга хэмжээ болжээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй