Home Гадаад мэдээКим Жон Ун: Бид Оросыг ямар ч нөхцөлгүй дэмжсээр байх болно

Ким Жон Ун: Бид Оросыг ямар ч нөхцөлгүй дэмжсээр байх болно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ким Жон Ун

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Лхагва гаригт БНАСАУ-ын нийслэл Пёньян хотноо албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Украины эсрэг Оросын явуулж буй дайн, тэрчлэн бусад стратегийн асуудлуудад Москваг “ямар ч болзол, шаардлагагүйгээр дэмжихээ” илэрхийлжээ.

Тэрбээр энэ байр сууриа илэрхийлэхдээ зөвхөн Украин дахь нөхцөл байдлаар хязгаарлагдахгүй, Оросын гадаад бодлогын нийт чиг хандлагыг бүрэн дэмжих болно гэж онцолсон байна.

Сергей Шойгу сүүлийн саруудын хугацаанд хоёр дахь удаагаа БНАСАУ-д айлчилж буй нь энэ юм. Тэрбээр гуравдугаар сард мөн Пёньянд очиж, Ким Жон Унтай уулзаж байсан.

Хоёр орны батлан хамгаалах хамтын ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор баталгаажсан. Тухайн үед Хойд Солонгосын цэргүүд Украины фронтод байгаа тухай мэдээллийг анх удаа талууд хүлээн зөвшөөрч, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгост хандаж талархал илэрхийлсэн юм. Тэрбээр тэдний гаргасан золиосыг мартахгүй гэж амлаж байсан.

Хамгийн сүүлийн уулзалтын хүрээнд Ким Жон Ун болон Сергей Шойгу стратегийн түншлэлийг хэрхэн гүнзгийрүүлэх талаар хэлэлцсэн бөгөөд дэлхий дахинд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Гэсэн ч Хойд Солонгосын талаас хэлэлцсэн сэдвүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Харин Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр хоёр тал Курск мужийг дахин сэргээн босгох хэтийн төлөвийг ч хэлэлцсэн гэжээ. Гэсэн ч энэ талаар илүү нарийн мэдээлэл албан ёсоор гараагүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.