“KPop Demon Hunters” анимэйшн дэлхий нийтийг байлдан дагуулж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“KPop Demon Hunters” анимэйшн дэлхий нийтийг байлдан дагуулж байна

Өмнөд Солонгосын кино урлаг болон к-поп соёлыг хослуулсан “KPop Demon Hunters” анимэйшн богино хугацаанд олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж, дэлхий нийтийг байлдан дагуулж байна.

Netflix-ийн оролцоотой бүтсэн энэхүү уран бүтээл эхний долоо хоногтоо л 18–20 сая ам.долларын орлого цуглуулж, олон улсын бокс оффисыг тэргүүлэв. Энэ бол Азийн уран бүтээлүүдийн хувьд ховор тохиолдох томоохон амжилт бөгөөд к-поп соёлыг шинэ түвшинд хүргэсэн үйл явдал гэж үзэж байна.

Киноны онцлог

  • Гол дүрүүд нь к-поп хамтлагийн гишүүд бөгөөд зөвхөн тайзан дээр дуулж, бүжиглэхээс гадна чөтгөртэй тэмцэгч баатрын дүрээр гардаг.
  • Солонгосын домог зүй, орчин үеийн поп соёл, к-поп хөгжмийн өвөрмөц хослол нь өсвөр үе болон олон улсын үзэгчдийг татжээ.

АНУ болон Европын зах зээлд ч хүчтэй нөлөө үзүүлж, к-попын шүтэн бишрэгчид кино театруудыг дүүргэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй