Криштиано Роналдо, Жоржина Родригес нар 9 жилийн хамтын амьдралынхаа дараа сүй тавьлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Криштиано Роналдо, Жоржина Родригес нар 9 жилийн хамтын амьдралынхаа дараа сүй тавьлаа

Португалын шигшээ баг болон Саудын Арабын “Аль Наср” клубын довтлогч, 40 настай Криштиано Роналдо өөрийн хайртай бүсгүй, 31 настай аргентин-испан гаралтай Жоржина Родригестой албан ёсоор сүй тавьсан тухайгаа олон нийтэд зарлалаа. Энэ мэдээг тэрбээр сошиал хуудсаараа дамжуулж, хайртай бүсгүй нь том алмаазан шигтгээтэй бөгжөө харуулсан зурагтай хамт нийтэлжээ.

Жоржина өөрийн постдоо:

“Тийм ээ, би зөвшөөрч байна. Миний энэ насны амьдрал”
хэмээн бичсэн байна.

Хайрын түүхийн эхлэл

2016 онд Испанийн “Реал Мадрид”-д тоглож байх үедээ Роналдо Мадрид хотын Cucci брэндийн дэлгүүрт үйлчлүүлэхдээ Жоржинаг анх харжээ. Тухайн үед Жоржина тус дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Роналдод “Ямар өндөр, ямар сайхан залуу вэ!” гэж анхны сэтгэгдлээ хуваалцсан байдаг.

Хамтын амьдрал

Тэд хамтдаа 9 жил амьдарч, Жоржина Роналдод хоёр охин төрүүлсэн:

  • Алана (7 настай)
  • Белла (2 настай)

Мөн Жоржина нь Роналдогийн өмнөх гурван хүүхдийн хойт эх юм.

Netflix-ийн “Би Жоржина” баримтат кинонд Роналдо:

“Чи бид хоёр болохдоо л болно гэж би түүнд байнга хэлдэг. Энэ жил ч бай, хагас жилийн дараа ч бай, ямар ч байсан бид хоёр болно гэдэгт би 1000 хувь итгэдэг”
хэмээн ярьжээ.

Хувийн зовлон, бэрхшээл

Тэдний хамтын амьдралд баяр баяслаас гадна гунигт мөчүүд ч байсан. Белла охин ихэр төрсөн ч эрэгтэй ихэр нь төрөөд удалгүй нас барсан. Мөн Жоржинагийн аав гэмт хэрэгт холбогдон олон жил хоригдож байсан бол Роналдогийн аав архины хамааралтай байсан бөгөөд эрт нас баржээ.

Роналдогийн урам зориг өгсөн мөч

Хэдийгээр албан ёсны хуримаа хийгээгүй ч Роналдо сүүлийн жилүүдэд Жоржинаг “эхнэр” гэж дуудаж ирсэн. 2024 онд Globe Soccer Awards-д шагнал авахдаа:

“Энэ шагналыг хүртэж буйдаа их баяртай байна. Энд миний эхнэр болон том хүү маань ирсэн”
хэмээн хэлж байв.

Одоогийн амьдрал

Одоогоор тэд Саудын Арабын Эр-Рияд хотноо амьдарч байна. Роналдо “Аль Наср” клубын бүрэлдэхүүнд идэвхтэй тоглож байгаа бөгөөд гэр бүлийнхээ хамтаар шинэ амьдралынхаа эхлэлийг тэмдэглэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment