Португалийн алдарт довтлогч Криштиану Роналду Испани улсад эмчилгээ хийлгэснийхээ дараа Саудын Арабт эргэн ирсэн талаар “Ан-Наср” клубийн хэвлэлийн алба X сүлжээгээр дамжуулан мэдээллээ.
Роналду өөрийн Instagram хуудаснаа “Эргэн ирсэндээ баяртай байна” хэмээн нийтэлжээ.
“Ан-Наср” клуб өнгөрсөн 2 дугаар сарын 28-нд “Аль-Фейха” багийг 3:1-ээр хожсон тоглолтын дараа Роналду гуяны арын булчиндаа бэртэл авсныг 3 дугаар сарын 3-ны өдөр зарлаж байсан юм. Тус багийн ерөнхий дасгалжуулагч Жорже Жезуш түүнийг Мадрид дахь хувийн засал эмч рүүгээ очиж эмчлүүлнэ хэмээн мэдэгдэж байв.
Өдгөө 41 настай Роналду энэ улиралд 26 тоглолтод оролцож, 22 гоол оруулаад байна.
Одоогоор “Ан-Наср” клуб 26 тойргийн дараах байдлаар “Аль-Хиляль”-аас гурван онооны илүүтэйгээр лигийг тэргүүлж байгаа юм. Тэдний дараагийн тоглолт 4 дүгээр сарын 3-нд “Аль-Наджма” клубийн эсрэг болно.