Home Улстөр Л.Мөнхбаясгалан: Иргэдийн үг хэлэх, цугларах эрхийг “хууль ёсны”, “хууль бус” гэж ангилах нь зохисгүй

Л.Мөнхбаясгалан: Иргэдийн үг хэлэх, цугларах эрхийг “хууль ёсны”, “хууль бус” гэж ангилах нь зохисгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Мөнхбаясгалан

УИХ-ын ээлжит чуулган үргэлжилж буй энэ өдрүүдэд “Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан иргэдийн үндсэн эрхийн асуудалд онцгой анхаарал хандууллаа. Тэрээр хэлэхдээ:

“Иргэдийн үг хэлэх, хэвлэл мэдээллээр байр сууриа илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг ‘хууль ёсны’, ‘хууль бус жагсаал’ гэж ялган дүгнэх шаардлагагүй. Ардчилсан нийгэмд амьдарч байгаа атал үг хэлсэн хүнийг доромжилж, мөнгөөр жагсаж байна гэж үзэх, жагсаал заавал 22 цагт дуусах ёстой гэх зэргээр хязгаарлаж байгаа нь асуудалтай” хэмээлээ.

Тэрээр энэхүү хуульд оруулах өөрчлөлт нь иргэдийн ардчилсан эрхийг хязгаарлах эрсдэлтэй байж болохыг онцолсон юм.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.