Л.Сосорбарам төрөлх сургуулийнхаа хүүхдүүдэд жүдо бөхийн өмсгөл бэлэглэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Л.Сосорбарам

ОУХМ, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Л.Сосорбарам өөрийн төрж өссөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сурагчдад жүдо бөхийн өмсгөл болон бусад хэрэглэгдэхүүнийг гардуулжээ.

Энэ арга хэмжээний үеэр хүүхэд, залуусын спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх зорилготой “Дайчин” бөхийн дэвжээ албан ёсоор нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

image 2

Шинэ дэвжээ нь:

  • Үндэсний бөх
  • Чөлөөт бөх
  • Жүдо бөх

гэсэн төрлүүдээр хүүхэд, залуусыг сургаж, бэлтгэх боломжийг бүрдүүлснээр орон нутгийн өсвөр үеийнхэнд спортоор хичээллэх шинэ гарц нээгдэж байна.

Нээлтийн арга хэмжээнд оролцсон шигшээ багийн тамирчин Л.Сосорбарам өсвөрийн тамирчдад амжилт хүсэн, тэднийг идэвхтэй спортоор хичээллэхийг уриалсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй