Лабубу хэрхэн дэлхий нийтийн анхаарлыг татсан бэ?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Лабубу

Өхөөрдөм атлаа сонин төрхтэй тоглоом дэлхийг шуугиулж байна.

Сүүлийн үед ТикТок, Инстаграм зэрэг олон нийтийн сүлжээгээр Labubu нэртэй бяцхан тоглоом хурдацтай тархаж, дэлхий нийтийн тренд болсон. Энэ хүүхэлдэйг алдартнууд цүнхэн дээрээ зүүж, цуглуулагчид ховор хувилбарыг нь олохоор дараалалд хэдэн цагаар зогсдог болжээ. Харин TikTok дээр хүмүүс Labubu-гийн “гэнэтийн бэлэгтэй хайрцаг” задалж буй бичлэгээ нийтлэх нь элбэг. Гэвч энэ сонирхол татам “мангасын” гарал үүсэл хаанаас эхэлсэн бэ?

Номын хуудаснаас дэлхийн тавцанд

Labubu нь анх 2015 онд Хонконгийн зураач Лун Касины (Kasing Lung) бүтээсэн “The Monsters” цувралын нэг хэсэг болон мэндэлжээ. Бага насандаа компьютер тоглоомоос илүү үлгэрийн ном уншиж, баатрууд зурдаг байсан Лун Нидерландад амьдарч байхдаа Скандинавын домгуудын нөлөөгөөр энэ дүрийг сэдсэн байна.

Labubu гэх нэр нь ямар ч тодорхой утгагүй, харин зохиомол, үлгэрийн амьтны шинжийг агуулсан нэр юм. 2019 онд Pop Mart компанитай гэрээ байгуулсны дараа Labubu илүү өргөн хүрээнд хүрч эхэлсэн ч 2023 онд гарсан “Exciting Macaron” цувралын чихмэл хувилбарууд түүний нэр хүндийг жинхэнэ утгаар нь дэлгэрүүлжээ.

Лисагаас эхэлсэн Лабубу “халдлага”

Labubu-г дэлхий дахинд анх танилцуулсан хүн бол Өмнөд Солонгосын Blackpink хамтлагийн гишүүн Лиса байв. Тэрбээр Pop Mart-ын тоглоомтой зураг, видео хуваалцаж, Vogue сэтгүүлд ч Labubu-г дурдсан байдаг. Үүний дараа Таиланд улсад Labubu галзуугаар түгэж, хүмүүс урт дараалалд зогсон худалдаж авах болсон. Энд Labubu Хятадаас 5 дахин өндөр үнээр зарагдаж байв.

Мөн Pop Mart нь Таиландын Аялал жуулчлалын газрын хамт Labubu-г үндэсний хувцастай, Бангкокоор зугаалж буйгаар дүрслэх маркетинг хийсэн нь вирус мэт түгжээ.

Супер одод ба “араатан”

Labubu-г Лисаг дагаад Рианна, Ким Кардашьян, Дэвид Бэкхем зэрэг алдартнууд өөрсдийн цүнх, хувийн цуглуулгад оруулсан байна. Тэдний хуваалцсан зургууд Labubu-г сошиал ертөнцөд “од” болгожээ.

Labubu-г авахыг хүссэн хүмүүс дэлгүүрүүдийн гадна хоноглож, дараалал булаацалдан зөрчилдөх нь ч элбэг болж, зарим улс оронд худалдааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан. Тухайлбал, Их Британид үүссэн үймээнээс үүдэн Pop Mart бүтээгдэхүүнээ 16 дэлгүүрээс эргүүлэн татжээ.

Нууцлаг амжилтын ард…

Одоо Labubu-г өсвөр насны хүүхдүүд, насанд хүрэгчид, алдартнууд хүртэл өдөр тутам хэрэглэж байгаа нь хэнийг ч гайхшруулахгүй. Гэвч хэн ч яг юунаас болж энэ “шүдээ ярзайлгасан бяцхан амьтан” ийм их анхаарал татаж, дэлхийн трэнд болсон талаар тодорхой тайлбар өгч чадахгүй хэвээр байна.

labubu 1068x1068 1

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment